"Mongolian”s Next Top Model" нэвтрүүлэгт оролцож шуугиан тариад байсан мисс Балжидмааг танихгүй хүн үгүй биз ээ. Шоунд орсноос хойш мисс бүсгүйд фэнүүдээс нь өдөр бүр урмын үгтэй мэссэж ирж, хаа ч явсан сайхан үгс түүнийг угтдаг болсон ажээ. Тэр бүгдэд Балжидмаа хариу бичиж чаддаггүйдээ ч мөн уучлалт гуйсан байдаг. Харин түүнийг хүн муулах дуртай хэсэг хүмүүс бухимдуулаад авав бололтой. Цахим ертөнцөд хүмүүсийн хайрыг татаж хүндлэлийг хүлээгээд буй мөнгөө цуглуулан өөртөө пүүз худалдаж авсан хүүгийн тухай пост эрчийг аваад байгаа. Түүний тухай зарим хүмүүсийн сөрөг сэтгэгдэл мисс бүсгүйн уурыг хүргэжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Ер нь яагаад заавал юмыг нэг хар бараан буруу талаас нь хардаг болчихсон юм бэ!!! Мөнгөө цуглуулаад пүүз авсан хүүхдийг хулхи пүүз авлаа гэж шүүмжилнэ! Таксинд суулаа. Таксины жолооч "хачин хөдөөний оюутан оркууд ирчихсэн замаар ч гарж чадахгүй" гэж доромжилно! Өөрсдийнхөө амьдралыг хичээгээд явцгаалдаа... Яасан мундаг яасан лаг юм бэ та нар!!! " хэмээн бухимдлаа илэрхийлээд авлаа.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ