Өнөөдөр буюу энэ сарын 29-ны өдөр Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийсэн байна. Энэхүү захирамжийн хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил явагдаж байгаа юм. Мөн Нийслэлийн Газрын Албаны зүгээс дээрх ажлын хэсгийн хүрээнд үлдсэн нэгжүүдийн судалгааг хийж, мэдэгдэх хуудас хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг: "Нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэд, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа" гэсэн юм.
Түүнчлэн томоохон аж ахуйн нэгж болох "Да хүрээ трейд", "Мануул Трейвель", "Дөрвөн-Өлзий" гэсэн компани нийслэлийн Засаг дарга болон тус үйл ажиллагааны эсрэг хуулийн байгууллага, шүүхэд ханджээ. Одоогийн байдлаар энэ асуудал шүүхийн шатанд хянагдаж байгаа аж.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ