Энх цагийн монгол цэрэг эрс элдэв шалтгаанаар амиа алдсаар байна. Өчигдөр усанд осолдож гурав нь ертөнцөөс буцсан бол ганцхан сарын өмнө хоёр цэрэг мөн л усанд үйж амиа алдсан. Энгийн иргэд нь, цэрэг эрс нь энх цагт эрлэгийн хаалга татах явдал бараг өдөр бүр гарч уртаас урт жагсаалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар эх орноо батлан хамгаалах эр цэргийн эрдэмд сурахаар мордсон залуус ижий аавдаа дахин хэзээ ч золгон очихгүйгээр, цаг бусаар хорвоог орхиж байгаад хариуцлага хүлээх нэг ч хүн алга. Харин ч бүр “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн байдлаар асуудалд хандах хандлага газар авах маягтай. Япон, Солонгос зэрэг оронд хүний амь хохирсон байтугай ард түмнээ үл хүндэтгэсэн үйлдэл гаргасандаа уучлалт хүсэн, сайд дарга нар нь үг дуугүй огцорч буйгаа мэдэгддэг юм билээ.
Гэтэл олон арван цэрэг эрсийн алтан амь энх цагт үрэгдсээр байхад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уучлалт гуйсангүй, харин ч сандал ширээнээсээ “зуураастай” л тэссээр байх бололтой. Үнэндээ түүний толгойлж буй салбар балагтай байна. Бидний аюулгүй байдлыг батлан дааж байгаа салбарынхан харуулдаа зогсвол хөлөө хөлдөөж, хилээ эргэвэл усанд живдэг болчихож. Буу алдсан, гранат дэлбэлснийг нь өгүүлвэл бүр ч аймшигтай. Энх цагт энэ мэт аймшигтай зүйлүүд гарч эрдэнэт хүний амь эрсэдсээр байхад салбар яамны сайд нь, яам зүгээр байгаа хэвийн үйл ажиллагаатай байгаа гээд хээв нэг сууж байдаг. Энх цагт цэргүүдээ бүгдийг нь алдаж, эвгүйхэн үед айж суух болоод байна. Батлан хамгаалахын сайд та ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь байраа тавьж өгөх хэрэгтэй биз ээ.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ