Загварын ертөнцөд хөл тавиад удалгүй миссийн тэмцээнд оролцож, бэлтэй эрсийн нүдийг хужирлаж явсан Б.Гэрэлчулуун МҮОНТ-ийн “Тусгай салаа” киногоор олонд илүүтэй танигдсан. “Miss Mongolia” тэмцээнд дөрвөн ч удаа оролцож байж миссийн титэм гардсан тэрбээр урлагийн сургуулийн жүжигчний анги болон бизнесийн сургуулийн гадаад харилцааны ангид давхар суралцаж төгссөн нэгэн. Бэлтэй айлын эрх танхи охин ч гэлээ, нэлээд хэрсүү зантай мисс бүсгүйн хувьд оюутан ахуй цагтаа жүжигчин залуутай хамтран амьдарч байсан бөгөөд түүнийхээ ачаар “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрд тоглосон гэлцдэг. Гэвч олны танил болмогцоо найз залуугаа мартаж, алдарт Ц.Мянганбаяртай нэр холбогдож байсан нэгэн.
Харин энэ үедээ хөх томруулах мэс ажилбар хийлгэж, загварын тайзан дээр нүүр бардам алхах “эрхтэй” болсон гэх олны үг ортой бололтой. Төрөлхийн сайхан хөхтэй хүүхнүүдээс ч ялгарахааргүй дур булаам харагддаг гэх мисс Б.Гэрэлчулууны өөрчлөлт энэ хоёр зургаас ядах юмгүй мэдэгдэх биз. Өдгөө гэр бүлийн амьдрал зохиож, хөөрхөн охины ээж болоод байгаа мисс, загвар өмсөгч бүсгүй маань Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллаж эхэлснээр МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээ орхижээ. Сүүлийн үед нэлээд жин нэмж, намба суусан тэрбээр загварын ертөнцөөс бүрмөсөн хөндийрсөн бололтой.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна