2016 онд УИХ-ын сонгууль болоход одоогийн Шадар сайд У.Хүрэлсүх нэр дэвшиж өрсөлдөөгүй нь олны анхаарлыг татсан билээ. Хүмүүс мань хүнийг Хэнтий аймгаас нэр дэвших болов уу хэмээн бодож байтал тийм зүйл болоогүй. Ухнаагийн хүү МАН-ын сонгуулийн штабт ажиллаж, өдгөө “Бандааш” хочтой болоод байгаа Д.Гантулга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын сонгууилйн сурталчилгаанд дэм өгөхийн сацуу намынхаа рэйтингийг өсгөх ажлыг хийн 21 аймгаар хөндлөн гулд давхисан.
У.Хүрэлсүх тухайн үед одоогийн МАН-ын дарга М.Энхболдын өгсөн амлалтад хууртсан гэдэг нь сонгуулийн дараа ил болсон. Тухайн үед М.Энхболд түүнийг “Нам ялвал чамайг Ерөнхий сайд болгоно” гэж хуурсан байдаг. Хүмүүс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болно гэж бодож байтал гэнэт Ж.Эрдэнэбат сайд нарын танхимыг тэргүүлэх болж, У.Хүрэлсүхэд Шадар сайдын суудал ногдсон. Энэ мөчөөс эхлэн У.Хүрэлсүх, М.Энхболд нарын хагарал эхэлжээ. Энэ хагарал яван явсаар намыг хоёр талцахад хүргэсэн билээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг ажилласан гэх бор шувуу сүүлийн үед нисэж байгаа. Энэ нь оргүй зүйл биш гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд харуулав. У.Хүрэлсүх намын даргын суудлыг авахаар сэтгэл шулуудаж, өөрийн багийг хөдөлгөөнд оруулсан юм. Мань хүн Сү.Батболдын фракци, намыг шинэчлэхийн төлөө хөдөлгөөн байгуулсан залуучуудын бүлэгтэй нууц уулзалтыг хийснээр хүчээ нэгтгэхээр тохирсон аж. Ингээд МАН-ын “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрыг унагахаас тэмцлээ эхлүүлэхээр шийдэцгээсэн байна. Засгийн газрыг унагаах гарын үсэгт МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн гарын үсгээ зурж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт бариад байгаа. Цаана нь АН-ын бүлгийн гишүүдийг ятгаж яваа мэдээ бий. Байдал бишидсэн тул М.Энхболд сандарсандаа Англид Элчин сайдаар сууж буй С.Баярыг дуудаж, “Дон” Ж.Бадамжунай бүх хор найруулгыг хийж эхлэв. 800 тэрбумын үнэтэй концессын гэрээнүүдийг хувааж цавчсан сайд нар ч тахимаа өгөхгүйн тулд байдаг бүх боломжийг эрэлхийлэх болов. Тэдэнд ганцхан гарц олдсон нь Их хурлын гишүүний халдашгүй эрх байхгүй, ажлаасаа халагдах өргөдлөө өгчихсөн байгаа Ухнаагийн хүүг ирэх Бага хурлын өмнөхөн тоглоомноос гаргах явдал юм. Ингэхийн тулд хүчний байгууллагуудад нөлөөлөх замаар У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, чагнасан асуудлыг зохион байгуулсан гэх хэрэгт орооцолдуулав. Одоо прокуророос шийдвэр гарвал У.Хүрэлсүхийн бор оймсыг дээш нь гозолзуулахад бэлэн болсон аж. Ингээд түүнийг Ганц худагт хорин шалгах нэрийдлээр мохоох учиртай юм. Тэр хооронд намын дарга М.Энхболд суудлаа тавьж өгөөд өөрийн утсан хүүхэлдэйг шинэ даргаар тавих жүжиг тоглогдох сурагтай. Тэр нь Ж.Эрдэнэбат биш харин нэр цэвэр өөр хүн байх бололтой. Цаашид юу болж, асуудал хэрхэн өрнөхийг л харах үлдэх шив.
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ