Гвинет Пэлтроу сүйн бөгжөө олонд харуулав


Жүжигчин Гвинет Пэлтроу удахгүй хуримаа хийнэ хэмээн хэвлэлүүд жил орчим бичиж буй. Тэрбээр 2014 оноос хойш зохиолч, продюссер Брэд Фэлчактай үерхэж байгаа. Тэд хувийн амьдралаа нууцлах дуртай. Сүй тавьсан гэдгээ ч олонд зарласангүй. Саяхан сэтгүүлчид энэ хоёрыг сүй тавьсан гэдгийг олж мэдсэн байна. хосууд энэ мэдээллийг ямар нэг байдлаар тайлбарласангүй. Тэд удахгүй хуримаа хийнэ гэдгийг ойрын эх сурвалжууд нь өгүүлэв. Гэсэн хэдий ч Гвинет, Брэд хоёр таг дуугүй байсаар. Ямар ч байсан Гвинет сүйн бөгж зүүсэн нь тодорхой болжээ. Төмөр хүний тухай өгүүлэх киноны зураг авалтын үеэр Гвинет бөгжөө бусдаас нуугаагүй гэнэ шүү. 

 

PAPARATSI.MN