Ж. Эрдэнэбатын Засгийн газар нүүх үү, үлдэх үү гэдэг тун ойрын үед шийдэгдэх болоод байгаа. Засгаа аварч үлдэх нь тэнд ажиллаж байгаа хүн бүрийн хүчин зүтгэл, үүрэг болж хувираад байна.
Тиймээс өөр өөрсдийн арга барилаар үзэцгээж байгаа ажээ. Энэ буруу биш. Хэн ч ингэж таарах биз.
“...Чамайг сайдаас огцруулна” гэхээр “...Тэг, тэг. Би огцоръё” гээд гараад явчих сайд гэж юу гэж байхав.
ХАХНХ-ын сайд Н.Номтойбаяр ийм асуудлаар гишүүдтэй ярилцахдаа жаахан ширүүлж, дарамталсан бололтой юм. Хэдэн үг хэлчихэж л дээ. “Хохь чинь шүү...” гэсэн байгаа юм.
Үүнд нь гайхсан эрхэм гишүүд уулзалтаас гарч ирчихээд “...Бид чинь МАН-д байна уу, МАК-д ажиллаад байна уу?!” гэцгээжээ.
МАН-д уг нь иймэрхүү яриа анх удаа болж байгаа юм биш л дээ. Хэвлэлийн шарлаж ч амжаагүй хуудсанд нэгэн мэдээлэл байна.
2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болжээ. МАН-ын бүлэг ирэх өдрүүдэд зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан ч нөгөөх Концессын гэрээний асуудлыг ярьсаар хурлаа ч хааж амжилгүй тарсан байдаг.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “...Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна” гэж байжээ.
Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ” гэж ундууцаж байсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна