Тун удахгүй дэлхийн гоо сайхны олимп болох Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа билээ. Манай улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 11-р байранд шалгарч үлдсэн. Улс улсаас шилдэгээ шалгаруулан илгээдэг тус тэмцээнд оролцохоор өрсөлдөж буй охидоос рейтингээрээ хамгийн өндөрт бичигдэж яваа бүсгүй бол мисс Б.Гүнзаяа. Тэрээр олон улсын чанартай олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд үргэлжид ганзага дүүрэн ирдэг байсан. Загварын ертөнцөд хөл тавиад 10-аад жилийн нүүрийг үзэж буй тэрээр байнгын бэлтгэл сургуулилттай байдаг бөгөөд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар өөрийн бичил бизнесийг эрхэлдэг байна. Санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг бүсгүй өөрөөсөө хэзээ ч мөнгө хармалдаггүй гэнэ лээ. Санхүүгийн хувьд тэгтлээ баян тансаг биш хэдий ч сэтгэлээрээ би хамгийн баян хүн хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан тэрээр сайхан гутланд хэзээ ч гар татдаггүй нэгэн гэнэ лээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна