Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн дуулиан намжаагүй байхад дахин нэг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээллийг эх сурвалжийн зүгээс бидэнд ирүүллээ. Хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй тухайн гишүүний тухайд МАН-аас сонгогдсон нэгэн бөгөөд хууль хүчний байгууллагын зүгээс тухайн гишүүний талаарх хэрэгт холбогдсон мэдээллийг чандлан нууцлаж байгаа аж.
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат тэргүүтэй нэр бүхий гишүүдийн зүгээс хүчингийн хэрэгт шалгагдаж буй Д.Гантулгыг өөрийн сайн дурын үндсэн дээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа боловч Д.Гантулгын зүгээс өнөөг хүртэл би хүчин үйлдээгүй хэмээн гүрийсээр байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын ерөнхий прокурорын газраас өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаад байгаа юм.
Бид дээр дурдагдсан асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
UPDOWN.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна