УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдсан. МАН-ын дотоод тэмцлийг тэвчээртэйгээр харж суусаар өдийг хүргэсэн тэд өчигдөр Төрийн ордонд хуралдан саналаа нэгтгэсэн байна. УИХ-ын даргын эзгүйд МАН-ын УИХ дахь 30 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах тухай хүсэлтийг дэд дарга Я.Санжмятав “хүндэтгэлтэйгээр” хүлээн авсаны маргааш ийнхүү тэд хуралдлаа. МАН доторх хурцадмал байдал тэдэнд боломж олгож байгааг саналын тоогоороо тэг дундуураа хуваагдсан УИХ дахь гишүүд нь харуулчихлаа. Одоо харин тэдний хувьд аль талтай нь тохироо хийвэл ашигтайг бодох л үлдсэн. Бодоод толгой нь хүрэхгүй бол аль алинтай нь уулзаж тохироо хийх алхамдаа ч бэлдэж эхэллээ. Ер нь аль нэг талтай нь наймаа хийхээр болж байх шиг байна. АН-ын гишүүд улс төрчид гэхээсээ наймаанд одтой хүмүүсээс бүрдсэнийг захын жаал ч хэлээд өгнө. Энэ удаад тэд “ уг асуудлыг судалж үзэх санал дүгнэлт боловсруулах” нэрийн дор ажлын хэсэг байгуулан наймаанд хамгийн одтой, сэргэлэн цовоо Лу.Болдоороо ахлуулчихлаа. Голоороо цуурсан МАН-ын тугийн аль талыг нь барьж намируулахаа тэр өлхөн мэднэ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна