МИАТ хэмээх байгууллага уг нь Монголын Иргэний агаарын тээврийн нүүр царай болж явах учиртай. Төрийн өмчит хувьцаат компани гэдэг утгаараа дэлхийн хаана ч үйлчилгээ, хоол унднаас эхлээд өнгө үзэмжээрээ монголыг “тахлаж”, олон улсад нэрээ гаргаж явах нь энэ байгууллагын үүрэг. Харамсалтай нь МИАТ-аар үйлчлүүлсэн хүн бүр “Нүхт Тур” гэх компанийн нэлээд олон таагүй сэтгэгдэлтэй буудаг. Учир нь “Нүхт Тур” бол МИАТ компанийн нислэгийн үеийн хоол буюу катерингийн үйлчилгээг нийлүүлдэг компани юм.
МИАТ-ийн хоол болохгүй байна, хордож байна гэх шүүмжлэлийг сүүлийн хэдэн жил чихээ дөжиртөл дуулж байгаа. Бүр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Онгоцны хоол эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна, бэлэн болсон хоол хүнснээс дээж авахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан, гурилан бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг компани нь улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон” гээд ноцтой алдаа дутагдлуудыг хэлээд байхад л “Нүхт Тур” гэх компани одоо хүртэл катеринг үйлчилгээгээ үзүүлсээр. Гэрээгээ сунгахгүй гэхээр дээшээ, доошоо бичиг шидэж байгаад л эрхээ хадгалаад үлдчихдэг элдэвтэй компани аж. Тэгвэл саяхан Сү Батболдын хүү Баттүшиг Миат –ийн хоолноос хордлого авчээ. Тэрээр энэ талаар цахим хуудсандаа нийтэлжээ. Үүний улмаас өөрийн зорьсон ажлаа ч гүйцэлдүүлж чадаагүй гэнэ. Б.Баттүшиг мэтийн дээдсийн хүүхдүүд МИАТ-ийн энгийн зэрэглэлээр нь нисэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр дээд зэрэглэлийн зорчигчидоо “хортой” хоолоор дайлж байгаа юм чинь энгийнхэн юу хүртэж байгаа бол. Мөн түүний эхнэрт ч муудсан мах өгөөд амжсан байна.
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ