Улстөрчдийн хувьд оффшор дансны асуудал их яригдаж байна. Тэрбум тэрбумаар нь мөнгөө нууж хаасан ч баригдсан. Ард түмний татварын мөнгийг хулгайлж өөрсдөдөө хадгаламж бий болгож байгаа тэднийг хулгайч гэхээс өөр яахав. Оффшор данстай нөхдүүдийг АТГ шалгаач хэмээн ард түмэн хэлсэн ч шалгах байтугай тоож ч харсангүй. Үүний төлөө тууштай тэмцэж байгаа ганц хүн бол сэтгүүлч Мөнхбаясгалан. Тэрээр оффшорчдын араас уйгагүй явж байгаа. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа Бүтэн нэг жил гурван сарын дараа би энэ байшинд ирлээ. Миний ард харагдаж байгаа байшинд ICIJ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо байрладаг.
Өнгөрсөн жил буюу 2016 оны 5 р сарын 25 ны өдөр АНУ ын Вашингтон DC д байрлах Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ICIJ д гишүүнээр элсч Панамын баримтуудыг авахаар онгоцоор нисэхээс яг 2 цагийн өмнө Эрүүгийн цагдаа намайг саатуулж хилээр гарах эрхийг минь хааж, онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлээр 10-15 жилийн хорих ял тулгаж билээ. Бүтэн 8 сар тагнаж мөшгиж байцаасны эцэст намайг гэмт хэрэг хийсэн гэж нотлож чадаагүй юм. Би бүтэн жил энэ байшинд ирэхийг мөрөөдсөн. Хэн ч намайг албадаагүй. Харин сэтгүүлч мэргэжил минь нааш нь дуудсаар байсан. Харин энэ өдөр Вашингтонд буй ICIJ тэй уулзаж хамтран ажиллах талаар уулзаж амжилттай боллоо. Ямартай ч нэг алхам урагшилсан. Монголоос хулгайлсан бүхнийг эрж сурж, нуусан бүхнийг нь ил гаргахын төлөө дэлхийн хаана ч гэсэн бэдэрч , буудчихдаггүй л юм бол ямар ч саадыг давах л болно доо. Энэ бол сэтгүүлчийн эрэл хайгуул, үүрэг юм. АТГ нь чаддаггүй юм бол жирийн сэтгүүлч нь гүйгээд үзье хэмээжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа