Яг одоогийн нөхцөл байдал ийм байна. Улс төрөөр хамаагүй оролдож болдоггүйн жишээг МАН-ын өнгөтөөр харууллаа. Тус намыхан уг нь УИХ-д үнэмлэхгүй олонхи буюу 65 суудалтай. Иим суудалтай нам эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, өөрийн бодлогоо боловсруулж, өөрсдийн санаачилсан хуулиа “инээж” байгаад л баталчихна. Өнгөрсөн хугацаанд МАН энэ давуу байдлаа хадгалж ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хүртэл УИХ-д оруулж, ОУВС-тай хамтарч ажиллахаар болсон. Харамсалтай нь өөрийн намын 30 гишүүнээс болж үнэндээ ийм ичгүүртэй байдалд орчихов. 66 суудалтай МАН-ын Засгийн газар нурж унах эсэх нь АН-аас шалтгаалахаар болоод байна. Засгийн газрыг огцруулах саналд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Үлдсэн 35 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа бололтой. Үүнээс харахад УИХ-ын 76 гишүүний олонхи болоход 9 кноп хэрэгтэй болно. Тэгэхээр гарын үсэг зурсан гишүүд ямар ч тохиолдолд АН-ын бүлгийн дэмжлэггүйгээр санасандаа хүрч Засгийн газрыг огцруулах боломжгүй нь харагдаж байгаа юм.
Зарим улс төр судлаач гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчинтэйгээ хуйвалдлаа хэмээн хардацгааж байна. Мэдээж энэ боломжийг АН-ын алдахгүй хичээх нь ойлгомжтой. Ёстой энэ дөрвөн жилд бараг ганцхан удаа тохиох боломжоо тэд хэр томруулж чадна, тэр хэрээр АН-ын хүч зузаарна. Төрийн албаны зарим нэг нүх сүвийг бөглөж, гар хөлөө оруулах боломжтой болно. Харин хуйвалдсан гэх МАН-ын гишүүд ирэх сонгуулиас өмнө иргэд болоод намынхандаа хэлэх үгээ бэлдэцгээж, сэтгэлийн утсыг нь хэрхэн хөндөж тойрогтоо үлдэх талаар нэгийг бодох ажил үлдэх биз ээ. Тэр болтол зай ч байна. АН-ын хувьд Засаг огцруулж сурсан гарууд. Н.Алтанхуягийн газрыг АН-ынхан өөрсдөө унагаж, арыг нь даах нь гэж эдийн засгаараа тоглосон улс. Туршлагын хувьд яриад байх зүйлгүй ч туулж ирсэн түүх нь хар бараан толбоор дүүрэн байдаг АН-ынхан харин Засаг хамт барилцана хэмээн гүрийж мэдэх. Энэ талаарх мэдээлэл аль хэдийнэ тархчихаж. Ямартай ч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн гэх Засгийн газрыг огцруулах ажиллагаа энэ мэтээр үргэлжилсээр “бай”-гаа онох нь. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур хэзээ нэг ил гарч, МАН-ыг цэвэрлэх нэрээр манаргах ажиллагаагаа эхлэх бол.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна