”Хас”-ын Ч.Ганхуяг Ерөнхийлөгч Х.Баттулгад тал засаж, М.Энхболдыг муулав

Admin
Өчигдөр 13 цаг 06 минут

Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигч Х.Баттулгыг гадаад дахь оффшор дансандаа 1.2 тэрбум ам.доллар хадгалж байгаа хэмээн зарлаж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос өөр сайн хүн алга хэмээн амаа олохгүй магтаж явсан эрхэм бол “Хас”-ын Ч.Ганхуяг. Тэгвэл тэрбээр энэ удаад дээрх байр сууринаасаа ухарч Ерөнхийлөгч Х.Баттулгыг магтаж, намын дарга М.Энхболдыгоо шүүмжилсэн өнгө аясыг Medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа цухалзуулжээ. Ч.Ганхуяг ярихдаа,  “Хоёр шатны сонгууль боллоо. Бид эрх барьж байгаа намын хувьд өнгөтэй өөдтэй бүхнээ гаргасан.

 

Харин ард түмэн сонголтоо хийлээ. Би энд Х.Баттулгыг магтаж байгаа юм биш. Ер нь бол, “М.Энхболдыг л гаргахгүй юм шүү” гэсэн сэтгэл манай ард түмэн байлаа. Тэд нарын зөв. Эргээд харахад, манай сонгогчид ямар айхтар юм бэ. Миний бодож байсан М.Энхболдыг дэвшүүлж явуулаад, УИХ-ын, Төв аймгийн, МАН-ын даргын суудал дээр шударга өрсөлдөөн явагдаад, нам шинэчлэгдэнэ гэсэн төсөөлөл их гэнэн, тэнэг байжээ. Нийслэлд 120 мянган хүний зөрүүтэйгээр ялагдлаа. Ямар муу нэр хүндтэй, доогуур үнэлгээтэй хүнээр даргаа хийлгэдэг нам бэ гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа юм.  Яаж ийм байдлаар  онд УИХ-ын сонгуульд оролцох бэ. Дахиад л хэдэн дарга нар нийлж, хуйвалдаж байгаад сонгуульд оролцоно” хэмээн онцолсон байна.

 

PAPARATSI.MN