Хүрхрээ үндэсний дээд лиг эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл уг лигийн хамгийн чансаа өндөр багууд болох УБ сити, Эрчим нарын өрсөлдөөн өнгөрөгч ням гарагт ширүүхэн болж өндөрлөлөө. Хүрхрээ Үндэсний Дээд лигт хүч үзэж буй багуудын ивээн тэтгэгчид нь манай толгой баячуудын хүүхдүүд байдаг билээ. Тодруулбал, “УБ-Сити” клубын эзэн “Магнай Трейд”-ын /МТ/ -группын ерөнхий захирлын дунд хүү Г.Дашням, “Athletic -220” клубын эзэн “Ажнай групп”-ын эзэн Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, “Унаганууд” клубын эзэн “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэлийн хүү О.Дөлгөөн, “Сэлэнгэ пресс” “Сэлэнгэ пресс”-ийн захирал М.Болд, “Дэрэн” клубын эзэн нь “Дэрэн” барилгын компанийн эзэн Н.Мөнхчулуун, “Ф-Си Улаанбаатар” клубын эзэн “АПУ”-гийн босс П.Батсайханы хүү Б.Гантиг нар байх аж. Дээрх нэр бүхий эрхмүүдийн хүүхдүүд болон зарим компанийн эзэд өөрсдөө хөлбөмбөгийн сонирхогчид байх бөгөөд өөрсдийн саналаараа хөлбөмбөгийн клубуудыг худалдан авч, тамирчдыг цалинжуулан дотоод лигийн тэмцээнд хөрөнгө хаяж оролцуулах боломжийг хангадаг байна.
Тэмцээн уралдаан зохиоход хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал байдаг. Тэгвэл уг Хүрхрээ үндэсний дээд лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр Алтан Жолоо Группын охин компани Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр "Арвай Үндэс" ХХК ажилладгийг нь спорт сонирхогчид маань андахгүй биз ээ. Тэдний хувьд шагналын сангаас илүүтэйгээр нэг ч гэсэн багын спортыг хөгжүүлсэнээр манай улсын хөлбөмбөгийн спортын хөгжлийг тодорхойлсон гэхэд хэлсдэхгүй. Мөн манай улсад энэ спорт хөгжиж эхэлж буй шинэ залуу төрөл учраас ямар нэгэн ашиг ололгүй тоглосоор өдийг хүрсэн. Монголын хөлбөмбөгийн баг Ази болон дэлхийд гарах боломж үүгээр бий болсон. Ингэснээр хөлбөмбөгийн спортод ахиц гарсан ба клубуудыг удирдах сонирхолтой томчууд бий болж эхэлсэн гэх.
PAPARATSI.MN
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна