Миний ах атаман киноны гол дүрийг чадварлагаар бүтээж олны зүрх сэтгэлийг татсан жүжигчин бол Алтаншагай билээ. Фантастик продакшн-д харьяалагддаг түүний хувьд уран бүтээлийн олз омог их байгаа гэнэ лээ. Учир нь уг продакшны хамт олон Маш нууц киноны 2-р ангийн зураг авалтад орчихсон яваа билээ. Мөн тэд Зүрхний хилэн хэмээх шинэхэн уран бүтээлээ дэлгэцнээ гаргахаар зэхэж яваа. Өдгөө гурван хөөрхөн охины аав болсон Алтаншагай энэ их ажлын хажуугаар охиддоо анхаарал тавьж чаддаггүй бололтой. Жүжигчин залуу үүндээ их л гэмшсэн бөгөөд бага охиндоо хайраа илчлэв. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Энэ жижигхэн хүн бид хоёр ойрдоо уулзсангүй ээ. Аав нь өглөө эрт гэрээсээ гараад явчихна. Орой унтсан хойно нь ирнэ. Хэн хэнийгээ санаж үхэх шахлаа.Хурим найр ихтэй хүн баярлуулж явсаар байтал хайртай гүнждээ анхаарал хандуулж ерөөсөө чадсангүй.Аав нь гэмээ цайруулж хоолонд урив тэр ч зөвшөөрөв.Энэ жил түүхэн хоёр кинотой байсан болохоор түүнд би үнэхээр үзэгдэж харагдаж чадсангүй ээ. Миний урагшлах хүч,зүтгэх зүтгэл,өөдрөг байхын эхлэл нь чи минь юм шүү. Хайртай шүү” гэв.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна