“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайтай гэр бүл болсноор “TV5” телевизийн ажлаасаа бүрмөсөн хөндийрөөд байгаа сэтгүүлч, хөтлөгч С.Насанжаргалыг танихгүй хүн ховор. Цагтаа тус телевизийн нүүр царай гэгдэж, томоохон шоу нэвтрүүлгүүдийг нь хөтөлж явсан тэрбээр нөхрийнхөө уран бүтээлийг дэмжиж, PR менежерээр нь ажиллах болсон билээ. Үүнээс хойш таг чигхэн байгаа бүсгүй саяхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан ТВ5 телевизэд хандан хэдэн үг хэлээд авлаа. Тэрээр “Сүүлийн үед трансжендер, гомо, бисексуал ч гэх шиг хэн дуртай нь телевизээр гардаг болж. Хувь хүнийг нь ойлгож хүндэтгэж байгаа ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэндүү нээлттэй баймааргүй байна. Хүүхэд залууст энгийн зүйл шиг ойлголт төрөхөөр боллоо. Содон зочин оруулах нь сэтгүүлчийн хүсэл байдаг ч одоо больцгоо. Нүүрээ будсан аальгүй залуусыг ядаж зурагтаар хармааргүй байна” хэмээжээ. Хамгийн сүүлд өөрийгөө трансжендер хэмээн зарласан энэ залуу “TV5” телевизид ярилцлага өгсөн нь түүнийг хуучин ажлаа муучилж, олныг гайхашруулахад хүргэсэн бололтой. Уг телевизээр гардаг Зэвүүн яриа ийнхүү түүнийг бухимдуулаад авлаа.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа