Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томиллоо. Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, О.Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, С.Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Ш.Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Л.Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон байна.
Мөн Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, С.Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Ц.Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Ц.Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Б.Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Н.Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, С.Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Н.Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Л.Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилогджээ. Дээрх зарлиг дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Д.Сосорбарам, Ц.Бямбажав, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Б.Бямбасайхан нарыг чөлөөлжээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ