Дорнын их найрагч Ренчиний Чойномын зээ хүү О.Энх-Амгаланд Отгонтэнгэр Их сургууль 12 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Дархан-Уул аймгийн 15-р сургуулийг онц дүнтэй төгссөн тэрээр Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлалын ангид суралцахаар болжээ. Сургалтын төлбөр болон дотуур байрны 100 хувийн тэтгэлгийн эзэн О.Энх-Амгалан "Энэ бол миний амьдралын хамгийн цочролтой үе байлаа.
Би сайн сэтгэл судлаач болж, нийгмийг эрүүлжүүлж, олон нийтийн сэтгэл зүйг засахын тулд энэ мэргэжилдээ үнэнч байх болно" гэсэн юм. Р.Чойном агсны бага охин Ч.Мөнхтэмүүлэн нөхөр Д.Отгонбаатар нар дөрвөн хүүхэдтэй. Том хүү нь тэтгэлгээр сурах болсонд тэдний гэр бүл үнэхээр их баяртай байгаа. О.Энх-Амгалан бол улсын сэтгэх чадварын олимпиадын гурван удаагийн, аймгийн англи хэлний олимпиадын хоёр удаагийн, математикийн олимпиадын мөнгө, хүрэл медальтай. Мөн аймгийн болон улсын хэмжээний яруу найргийн наадмуудад амжилттай оролцсон, ангийн болон сургуулийн авъяаслаг шилдэг сурагч юм.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна