60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг наймаалцаж буй дуулиант бичлэг цацагдаад хоёр сонгууль дамнан яригдлаа. Тус бичлэгийн талаар намын лидерүүд болон намын гишүүд өнөөдрийг хүртэл нам чимээгүй байсан ч саяханаас эхэлж дугарч эхлэсэн. Мөн үүний хажуугаар МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл өнөөдр засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэдгийг баттай эх сурвалж онцолж байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 31 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан аж.
Үүнд: Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, нарын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсгээ зураад байгаа аж. МАН-ын 65 гишүүний 38 нь ЗГ-ыг огцруулахад санал нэгдэж ийнхүү гарын үсэг зураад байгаа аж. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын гишүүдээс дэмжлэг авах шаардлагагүйгээр дангаараа Засгийн газраа огцруулах нөхцөл бүрдээд буйг илэрхийлж байгаа юм. МАН-ын Засгийн газар огцрох, мөн 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүс хариуцлага хүлээж, улс төрөөс явах хэрэгтэй гэсэн байр суурьтай нэлээд гишүүн бий. Түүний нэг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр тус бичлэгний талаар өөрийн санал бодлоо хуваалцахдаа “Ертөнцийн түүхэнд ийм юм болж байгаагүй.
60 тэрбумын бичлэг анх цацагдахад манайхан “ком”-д орсон. "60 тэрбум"-ийн бичлэг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа учраас МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тус хэрэгт нэр холбогдоод авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Би энэ 60 тэрбумын бичлэгийг саяхныг хүртэл эвлүүлэг гэдэгт итгэж ирсэн. Мөн хэд хэдэн удаа эвлүүлэг гэж мэдээлэл хийж байсан даа өнөөдөр харамсаж байна. Гэтэл энэ бодит болсон юм байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон намын удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Сандуй ийм зүйл ярьсан, болсон нь үнэн гэж 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс би Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Ц.Сандуй одоо огцорч энгийн иргэн болж 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ мэт гишүүд эхнээсээ 60 тэрбумын хэрэгт оролцсон гишүүдийг буруутгаад эхэлсэн. Тэгвэл одоо Засгийн газар огцрох цаг хугацааны асуудал болсон уу.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ