MАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болсноос хойш улс төрийн нөхцөл байдал хурцдаж ирснийг бид мэднэ. Тус хурал дээр У.Хүрэлсүх намынхаа удирдлагууд болон Засгийн газрын тэргүүнтэй эвлэрэхгүй тэмцэж эхлэхээ илэрхийлж, хурлыг орхиж гарсан билээ.
Тэрээр "Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу" гэж хэлсэн тухай мэдээлж байсан юм. Ингэж хэлсэн үгэндээ У.Хүрэлсүх хүрч, Шадар сайдын албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж өргөдлөө өгчээ.
Ийнхүү тэрээр мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газраас гарахаа илэрхийлсэн нь Ж.Эрдэнэбатын танхимыг цаашид засаглах боломжийг улам багасгаж байна. Мөн ирэх долоо хоногт УИХ-ын 19 гишүүний гарын үсэг бүхий Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэж дуулдаж буй. Энэ бүхнээс үзвэл Засгийн газрын хоногийн тоо гүйцэж байгаа бололтой.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна