Монгол Улсын гавьяат тамирчин Жадамбын Нарантунгалагийн дараагийн тулааны тов гарлаа. Тодруулбал өдгөө 41 настай гавьяат маань ирэх 9 сарын 2-нд БНХАУ-ын Шанхай хотноо болох “One Championship – Heroes of the Empire” цогц тулааны үеэр ээлжит тулаандаа хүчээ сорихоор болсон байна. Мэргэжлийн тулааны замналдаа 12 ялж, 5 ялагдаж байсан манай тулаанчийн ээлжит өрсөлдөгч нь ZST буюу Японы холимог тулааны аварга, Япон тулаанч Ямада Тэцүяа байх болно.
Түүний өрсөлдөгчийн хувьд энэ жил 27 настай бөгөөд “ONE Championship”-д 2016 оны нэгдүгээр сараас тулалдаж байгаа юм. Энэ тулаанч нь барилдааны арга техник өндөртэйг түүний тулааны үзүүлэлтээс харж болохоор байна. Карьертаа 18 тулаан хийхдээ 14т нь ялж байснаас зургааг нь өчилтөөр хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байжээ. Уг цогц тулааны оргил тулаан нь харин 66.7 кг-ийн жингийн аваргын бүсний төлөөх тулаан байх болно. 16 тулаан хийснээс 16-д нь ялсан Бэн Аскрэн өөрийнхөө бүсийг хамгаалж Шведийн сенсац “Бандийт” хочит Зебастиан Кадестамтай тулалдана. Кадестамын хувьд мэргэжлийн тулааны замналдаа 9-3 гэсэн амжилттай бөгөөд 9 ялалтынхаа долоод нь хүнд цохилтоор ялж байсан нэгэн юм байна.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ