Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөн Төрийн ордонд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг орныхоо өвлийн бэлтгэл, цаг үеийн байдлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Зөвлөгөөний үдээш хойшхи хуралдаанд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат гишүүдийнхээ хамт оролцож, Засаг дарга нар өвөлжилт төдийгүй аймаг, орон нутгийнхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг тайлбарлаж, салбарын сайд нараас хариулт авлаа. Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа. 2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,
-Төсвийн хөрөнгөөр энэ жил түргэний 163 тэргийг аймаг, сумын эмнэлэгт өгсөн. Одоо улсын хэмжээнд 32 сумаас машины захиалга ирээд байгаа гэлээ. Хүний эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй хүмүүс унаа, машингүй нүцгэн гүйж байж таарахгүй. Энэ 32 машины хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгаж ондоо багтаан олгохыг Эрүүл мэндийн сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо. Сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын унааны асуудал ч зөвлөгөөний үеэр хөндөгдөж байсан. Тухайлбал, Баянхонгор аймагт л гэхэд 10 сумын Тамгын газар унаагүй гэдгийг Засаг дарга нь тодотгож байсан бөгөөд төлөвлөгөө гаргаж, аймаг, сумыг унаажуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн амлалаа.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа