Сүүлийн үед Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нарын 60 тэрбумтай холбоотой бичлэгийн талаар их олон юм ярьж бичицгээж байна.
АНУ-гийн Холбооны мөрдөх товчооны итгэмжлэгдсэн шинжээч 60 тэрбумын гэх тэр 90 минутын бичлэгийн эвлүүлэг биш, бодитой бичлэг болохыг тогтоосон техникийн дүгнэлтээ ирүүлсэн. Харин Монголын хуульчдын төлөөлөл болсон хүмүүс уг бичлэгийн агуулгыг төрийн эрхийг хууль бусаар авах сэдэлттэй цогц гэмт хэргийн нотолгоо болохоор баримт гэж дүнгэсэн нь бий.
Одоо Ерөнхий прокурор Энх-амгалан, АТГ-ын дарга Энхжаргал нарын тэргүүлэх байгууллагууд уг 60 тэрбумын асуудлаар Хавтаст хэрэг үүсгэн мөрдөн шалгаж, нэмэлт баримт нотолгоо цуглуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх ажил л хийгдэхгүй саатаад байгаа нь харагдах аж.
Сүүлийн үеийн мэдээнээс сонсоход Ерөнхий Прокурор 60 тэрбумын бичлэгийн асуудлаар хэрэг үүсгэн шалгахыг АТГ-д үүрэг болгосон шийдвэр гаргажээ.
Жич: 60-тэрбумын бичлэгт ”Хууль хяналтын байгууллага дотор хамгаалалтын системийг ажиллуулах” тухай хэсэг байдгийг сануулъя.
Хожим нь М.Энхболдын гэрт шинэ жилд уригдан очсон хүмүүсийн дотор ШШГЕГ-ын дарга генерал Амгаланбаяр, АТГ-ын дарга Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Баатаржав, ТЕГ-ын харъяа Цэргийн тагнуулын дарга Ганболд нарын хууль хяналтын байгууллагуудыг тэргүүлдэг эрхмүүд үзэгдэж байсан билээ.
Энэ бол 60-тэрбумын бичлэгт яригдсан нөгөө хамгаалалтын системээ үүсгэсэн байж болохыг харуулах сэжигт үйлдэл аж.
Эндээс Энхжаргалын тэргүүлдэг АТГ хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хийхгүй. Өөрөөр хэлбэл 60-тэрбумын асуудлаар бодитой шалгалт явуулахгүй, эздээ хамгаалаад цаг хожоод байвал яах бэ? Гэх асуулт урган гарч байна. Иймд АТГ-ыг тэргүүлдэг эрхмүүдийг огцруулж оронд нь ажлаа хийж чаддаг хүмүүсийг тавихаас өөр арга байхгүй болно гэсэн үг.
Монголд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг гэдэг билээ.
Иргэд бид Ерөнхийлөгч Х.Баттулга-т хандаж, Энэ эрхмийг огцруулахыг шаардахаас өөр арга зам байхгүй гэдэг нь харагдаж байна.
24Tsag.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна