Алтны магнат Ц.Мянганбаярын “бага хатан” хэмээгдэж, топ модель өргөмжлөлийн араас дагасан элдэв хэл аманд өртөж явсан О.Пүрэвдулам анх миссийн тэмцээнд орохдоо ийм л хавтгай цээжтэй бүсгүй байж. Загварын тайзнаа чамлахааргүй туршлага хуримтлуулан, өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан тэрбээр олны танил, бэл бэнчинтэй эрчүүдтэй болзож явсаар эцэст нь өөрөөсөө үе мултарсан Ц.Мянганбаярыг эхнэр болох мисс Д.Ариунцэцэгээс нь салгаж суусан гэгддэг. Алтны магнатын хайр ивээлд багтаад удаагүй байхдаа 500 сая төгрөг шалаараа нэг цацаж, яаж үрэхээ мэдэхгүй “эрхэлсэн” түүнийг олон хүн шүүмжилж байлаа. Өмнөх эхнэрүүдтэй нь адилаар мөн л Сингапурт амаржиж, М.Мишээл охиноо төрүүлсэн топ бүсгүй харин гоо сайхны мэс заслаар хөхөө томруулсан гэдгээ одоо хэр нь хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Гэвч гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцож, загварын тайзнаа гунхаж явсан топ бүсгүйн гэнэт “томорсон” хөхний нууцыг эдгээр зураг үнэнээр нь “тайлбарлах” биз ээ. Тэрбээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдаг хэдий ч, хагас нүцгэн зургаа тэр бүр авахуулдаггүй байсан аж. Харин миссийн тэмцээнд оролцож, усны хувцастай тайзан дээр алхах үедээ л биеийн галбираараа гайхуулж явсан О.Пүрэвдулам сүүлийн жилүүдэд өөр сонголт хийж эхэлсэн. Топ модель маань дотуур хувцасны сурталчилгаанд тоглож, энгэр цээж нь ил гарах дөхсөн чамин хувцаснаас салахаа байсан нь түүний бие галбирт гарсан энэхүү “өөрчлөлттэй нь холбоотой гэнэ лээ.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ