Нора биеэ даасан эрчүүдэд дуртай


Сингапурын загварын ертөнцөд "Монгол” хэмээх нэрийг дуурсгаж яваа загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин.  Тэрээр өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө бусдаас ялгарч чаддаг нэгэн. Өнгөрсөн онд Боловсрол суваг телевизээс зохион байгуулсан "Mongolians next top model” тэмцээний шүүгчээр ажиллаж мэргэжлийн ур чадвараа үзэгч олонд харуулсан билээ. Саяхан Нора эрчүүдийн талаарх үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийллээ. Тэрбээр сэтгүүлч Х. Уламбаярын  бичсэн "Нөхөр чинь мянга үрчгэр цамцтай явж байхад чи мянга нүүрээ будаад яадаг юм” гэсэн бичвэрт өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Нора "Индүүдэж өгөхгүй бол үрчинхий цамцтай гараад явах тийм дүүрсэн арчаагүй эр хүнтэй битгий суугаарай! Өөрөө индүүдээд өмсчих чадваргүй. Гар нь хугараа юу? Эр хүний хийморь сүлдтэйгээ баяртай, ярья” гэж хариу илэрхийлжээ. Үүнээс харахад Нора биеэ даасан эрчүүдийг сонирхдог бололтой

 

PAPARATSI.MN