Ард түмэн нь цалингаас цалингийн хооронд өр зээлтэй өдөр хоногийг өнгөрөөж буй манай орны УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө мөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх болжээ. Магадгүй төрөөс төрсөн тэрбумтангууд гэх үг үүнээс л гарсан биз. Гэхдээ бизнес хийж хөрөнгө мөнгө цуглуулсан хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Ямартай ч бизнесийнхэн төрд ажиллана гэдэг бол хуйвалдаан, луйвар, авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх нэг үндэслэл ч байж мэдэх юм. Цаашилбал, хууль батлалцаж байгаа эрхмүүдэд ашиг сонирхолын зөрчил үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Хууль тогтоох дээд байгууллагад тэрбумын хадгаламжтай зургаан гишүүн байдаг байна. Тэднийг та бүхэнд танилцуулъя.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү 18.5 тэрбум
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 18,2 тэрбум
УИХ-ын гишүүн Л.Болд 10,7 тэрбум
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 4,9 тэрбум
УИХ-ын гишүүн Н.Учрал 1,1 тэрбум
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 1 тэрбум
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна