У.Хүрэлсүх: М.Энхболд оо, наад ажлаа өг би Шадар сайдаа өгч байна


МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүхэн болж байна. Тус хурлаар алдарт 60 тэрбум болон Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлыг хүртэл ярилцлаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай” хэмээн хэлсэн байна.

 

PAPARATSI.MN