Оюутан ахуй цагтаа дэр нийлүүлсэн амраг, олны танил дуучин нөхөртөө О.Гансувд “хир” халдаах дургүй нэгэн. Хэдийгээр урлагийн сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадалгүй, дэрсхэн хоёр охиноо асран чамгүй хугацаанд гэртээ суусан тэрбээр ханийнхаа хүчинд бас ч гэж олонд танигдаж яваа. Аатай, чадалтай дуучдын нэг гэгддэг Э.Төрмандах эхнэрээ урлагийн тайзан дээр нь эргүүлж авчрахын тулд хэд хэдэн дуу зохиож өгсөн түүхтэй юм билээ. Угийн хоолойны чадал сайтай дуучин бүсгүй ч авьяас чадвараа олонд харуулж, алдар хүндтэй дуучин нөхрөөрөө нэрийн хуудас хийх болсон. Түүнийг амжилттай явахын хэрээр хар цагаан хэл ам дагаж, зарим нэгэн хүүхнүүд “Чөтгөр, шулам” хэмээн хочлох нь хэрээс хэтэрчээ. Энэ бүхнийг огтхон ч тоогоогүй О.Гансувд өөрийн зургуудаар “бэлэг” барьж, үзэсгэлэнтэй төрхөөрөө эр нөхрөө хэрхэн чимж яваагаа гайхуулжээ. Харин сүүлийн хэдэн сард хуниас ихтэй нэлэмгэр даашинз, хослолоор гоёх болсон түүнийг хөл хүндтэй болж, гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээж буй талаар ойр дотнынхон нь шивэр авир хийлцэж эхэлжээ. Үнэхээр ч дуучин бүсгүй урьд нь ихэвчлэн гоолиг бэлхүүсээ тодотгосон бариу хувцас гоёл сонгодог байсан бол, өдгөө ямар ч үед хэвлийгээ халхалсан сул хормойтой даашинз тэргүүнээр гангарч эхэлсэн нь олны яриаг батлах мэт.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна