Компьютерийн мэдлэгээ ашиглан манай залуус гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгдэж байна.Энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн 24 хүнд холбогдох зургаан тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлжээ.Тухайлбал, АШУҮИС-ийн нийт 12 оюутан компьютерийн өндөр мэдлэгтэй Б гэх залуутай хамтран тус сургуулийн www.main.xcIoud.mn сайтын системд хууль бусаар нэвтэрч, оюутны тэтгэлэг авах шалгуур хангаагүй 12 оюутны дүнг өөрчилж, тэтгэлэгт хамруулжээ. Хакер Б нь өөрт хандсан оюутан тус бүрээс 70 мянган төгрөг авсан шалтгалтаар тогтоогдсон байна. Мөн Torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа аж. Иймд интернэт орчинд аль нэг улсын иргэнтэй танилцаж, харилцахдаа өөрийн хувийн мэдээлийг чандлан нууцлах, тэдний зүгээс ирүүлж буй мөнгө нэхэх болон төрөл бүрийн сугалаа, хонжвор, өв залгамжлал, мөнгөн шилжүүлэг дарамт шахалт зэрэгт автахгүй байж, өөрийгөө болон найз нөхөд, хамаатан садангийн хүмүүсээ залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн анхааруулж байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа