Энэ эрхэм нь Баянзүрх дүүргийн засаг дарга, УИХ-ийн гишүүн гээд МАН-аас авч болох бүхий л эрх мэдлийг авч байсан мөртлөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Бат-Эрдэнэ аваргыгаа унагаах хорыг найруулж, АН-аас нэр дэвшигч Элбэгдорж ерөнхийлөгчийг дэмжин, хариу шагналд нь Турк улсад элчингийн зөвлөхөөр явсан. Намын бодлогыг сөрснөөрөө намаасаа ч хөөгдсөн гэх Э.Мөнх-Очир нь СБД-ийн нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүрийн урд талбайд хийгдэх "Автомашингүй гудамж" төсөл буюу Нийслэлээс хийх гэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг унагаахаар "Талбай дээр байрлах харуул хамгаалалтыг буулгана. Баянгол, Баянзүрх дүүргээс өөрийнхөө хүмүүсийг ачиж ирээд хашааг нь нураана" гэх зэргээр заналхийлжээ. Нийслэлээс хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулан бүтээн байгуулах ‘’Автомашингүй гудамж’’ төслийг улайран эсэргүүцэж, ийнхүү хэл амаар доромжлон, хүч хэрэглэхийг завдаж байгаагийн цаана өөрөө энэ газарт санаархаж, барилга байшин бариулахаар төлөвлөж яваа гэх түүний тухай олны яриа ортой ч байж мэдэхийг давхар батлаж байна.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна