МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурцгааж эхэлсэн.
Өчигдөр /2017.8.10/-ийн байдлаар дээрх бичигт 25 гишүүн гарын үсгээ зураад байсан юм. Тэгвэл өнөөдөр үдээс өмнө энэ тоо 31-т хүрчээ. Энэ нь МАН-ын 31 гишүүн Засгийн газрыг огцруулах саналд нэгдлээ гэсэн үг.
Ингэхээр Засгийн газрыг огцруулах хэмжээний гишүүдийн тоо нэгэнт бүрдэж байгаа бөгөөд тэд саналаа өргөн баривал УИХ дахь АН, МАХН-ын болон бие даагч гишүүдийн “тусламжгүйгээр” санасандаа хүрнэ. Ингэсэн нөхцөлд тэдний саналыг УИХ-аар 14 хоногийн дотор нэг тийш болгох ёстой юм.
Эрхэм гишүүд ингэж “түргэн авсан” нь Шадар сайдыг тагнаж чагнасан хэрэгт хуулийн байгууллагыг татан оролцуулж хүчээр шийдвэрлэх оролдлого хийж байгаа. Мөн ийм асуудал гарсан нь гишүүдийн утсаар ярих, өрөөндөө ажиллах боломжийг хувьж байна гэж үзсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зөвхөн Шадар сайдыг бус МАН болон Засгийн эрхэнд буй албан тушаалтнуудыг сөрсөн, үзэл бодлоо илэрхийлсэн үг хэлбэл тагнуулах чагнуулах нөхцөл байдал үүссэнийг буруушааж буй ажээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа