Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж, мөрдсөн гэх хэрэгт холбогдсон Ч.Батболд, Н.Адьяахүү, Б.Бат-Эрдэнэ нарыг нэг сарын хугацаагаар яллагдагчаар татан, цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүх танхимд өчигдөр энэ хэргийг хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан юм.
Шүүхээс Ч.Батболд нарыг гэрч биш яллагдагч гэж үзжээ. Мөрдөх, тагнах ажиллагаанд гар бие оролцсон тул яллагдагчаар татах ёстой гэж үзсэн юм байна.
Иймээс өмгөөлөгчийнх нь зүгээс дараагийн шатны шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдээд байна.
Хэргийг гэрчилсэн гэх Ч.Батболдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж буй ажээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна