Асашёорү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн Япон улс дахь албан ёсны бие төлөөлөгчөөр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг энэ албан тушаалд очиход янз бүрийн мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл энэ талаар их аварга тайлбар хийж шууд бичлэг хийжээ. Тэрбээр,"Ерөнхийлөгчийн Япон улс дахь албан ёсны бие төлөөлөгч гэх албан тушаалаар мөнгө төгрөг, хангамж, төсвөөс хувь хүн талаасаа хэрэглэдэг гэж бодож байж магадгүй. Би үүнд тайлбар өгмөөр байна. Бие төлөөлөгч гэдэг бол ерөнхийлөгчийн чиг үүргийн дагуу хариуцсан ажлаа биелүүлэх үүрэгтэй байдаг. Үүнд төрөөс цалин мөнгө гэж байхгүй. Монгол улсын хөгжлийн төлөө өөрийн олсон жаахан нэр хүнд, найз нөхөд, хүрээлэл дээрээ тулгуурлаж гурван сая иргэдийн болон ерөнхийлөгчийнхөө төлөө өөрийгөө зориулаад явж байна. Эндүүрэл гарч магадгүй гэж бодож байгаа учраас тайлбарлаж байна. Миний хувийн үзэл санаа биш нийт Монголчуудын төлөө дуу хоолой болж, сайхан ирээдүйн төлөө зүтгэж байгаа минь маш том хариуцлага гэж бодож байгаа. Мөн үүний хажуугаар асар их айдас бий. Айдас гэдэг маань хувь хүний хариуцлага, ерөнхийлөгчийн итгэл найдварыг алдахгүйн төлөө зүтгэх зүтгэл юм. Би ерөнхийлөгчтэй тангараг өргөснөөс хойш хоёр удаа л уулзсан. Уулзалт 5-10 минут л үргэлжилдэг. Тийм учраас асар их хариуцлагатай ажил гэдгийг хэлмээр байна. Илүү ихийг мэдэх, мэдрэмжтэй байх ёстой болж байгаа. Бид ерөнхийлөгчөө тултал нь ажиллуулах хэрэгтэй. Бүтэн аяганы хэлтэрхий болж түүнийгээ дүүргэхийн төлөө зүтгэж байгаа шүү" гэв.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ