Жил бүрийн зун, намарт монголчууд гадаадыг зорих нь ихэсдэг тул гадаад паспортын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр хэрээр иргэний бүртгэлийнхэн ачаалалтай ажилладаг. Энэ жил ч мөн адил өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандаж байгаа гэнэ. Үүнээс өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог аж. Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийдэг юм байна. Уг нь тэд багтаамжаараа өдөрт 500 хүн хүлээн авах ёстой. Гэхдээ гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа учраас ачаалалтай ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарсаар одоогийн байдлаар 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгажээ. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчиж, гадагшаа явах хэрэгцээ нэмэгдсээр байна. Орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг болохоор хөдөөнөөс иргэд ирж гадаад паспорт авах нь ч нэмэгдсэн байна. Гэхдээ зөвхөн 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төв гэлтгүй нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж байгааг албаныхан дуулгалаа. Харин нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд яаралтай үйлчилгээ үзүүлдэггүйг анхааруулсан юм. Мөн дүүрэг харгалзахгүй дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс иргэд гадаад паспортаа сунгуулж, энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорих шаардлагагүйг санууллаа.
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа