Монгол Улсад анх удаа улстөрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн автозам тавьж өнөөдөр хүлээлгэж өглөө гэх мэдээлэл цахим ертөнцөд тараад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9,10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучиттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэжээ. Өөрийнхөө хувийн мөнгөөр энэ замыг ашиглалтанд оруулсан гэж хэлсэн нь олон хүнээс сайхан үг сонссон байна. Ямартай ч өөрийг нь гишүүн болгож өгсөн иргэдээ марталгүй ийм үйлдэл хийсэн нь сайн ч улсаас идсэн мөнгөө хувийн юм шиг шоу хийсэн нь зарим хүмүүс таалагдаагүй гэнэ. Тэрбээр энэ талаар “Надад итгэл үзүүлэн НИТХ болон УИХ-д сонгосон 9,10-р хорооны иргэд та бүхнийхээ өмнө амалсан амлалтаа ажил хэрэг болгон ахуй амьдралаа залгуулдаг энэ замыг хувийн хөрөнгөөрөө барьж өнөөдөр нээлтийг нь хийж байгаадаа баяртай байна. Намайг хувийн хөрөнгөөрөө зам барьж байгаа гэхэд итгэж ядсан, хардаж сэртсэн байдлаар хандаж төрөөс төрж, түмний хөрөнгөөр хөлжсөн этгээд идсэн мөнгөөрөө зам барьж байна гэх нэг биш хүмүүс байсан, арга ч үгүй биз дээ. Өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам барьдаг жишиг манайд байхгүй хойно. Би барьсан энэ замаа нийслэл, дүүрэг, яам, тамгын газарт шахаж мөнгөө буцааж авах санаа зорилгогүй ийм зүйл огтоос байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа