АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт, Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн талаар бид мэдээлэлсэн. Тэгвэл О.Ононтунгалаг Ким Кардашины гэр бүлийн гишүүн болох 19 настай өсвөр насны од Кайли Женнерийн нүүр будалтад туслахаар ажиллажээ. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “ Энэ долоо хоногт тохиосон хамгийн сайхан зүйл минь Кардашиан гэрийнхний хамгийн хайртай makeup artist болох инстригамд 1.1 сая дагагчтай Ариэль гэх гайхалтай makeup artist залуутай хамтарч Келлигийн шинэ зураг авалтад түүний туслахаар ажиллаа. Вов өөртөө итгэж чадахгүй байна. Кайли Женнер-ийн хажууд будалт хийлгэхийг нь хараад туслаад зогсож байна гэхээр Кайли үнэндээ зураг шигээ хөөрхөн, нүдээрээ хараад ангайлаа. Фотошоп л гээд байдаг бүгд худлаа.” гэж бичжээ.
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа