Эх орондоо ирээд богинохон хугацаанд ажиллаж, амьдрахдаа “Eagle” телевизийн нүүр царай болж, цахим ертөнцөд “Монгол барби” хэмээн алдаршсан сэтгүүлч О.Оюунцэцэг өдгөө Австралид төвхнөөд байгаа. Бага насны амьдралынхаа гашуун түүхийг олонд дэлгэж, өөрийн гоо сайхан зүс царай хийгээд гоолиг бие галбирын нууцыг задласан тэрбээр Австрали залуутай ханилан сууж, бяцхан хүүгээ гадаад аавтай болгосон билээ. Түүгээр ч зогсохгүй, Австралийн Сиднейн телевизэд сэтгүүлчээр ажиллаж олонд танигдсаныхаа ачаар тус улсын RackCorp-д PR менежерээр ажилд орж чаджээ.
Улмаар нөхрийнхөө дэмжлэгтэйгээр өөрийн нэрийн товчлол бүхий “Oogii” брэндийн могойн болон үхрийн арьсан гутал, цүнх үйлдвэрлэж эхэлсэн бизнесмэн бүсгүй маань тун удахгүй онлайн худалдаагаа эхлүүлэхээ амласан. Тэгвэл эх орондоо төдийгүй харь Австрали улсад нэрээ гаргаж яваа тэрбээр “Австралийн супер модель” шалгаруулах тэмцээний албан ёсны шүүгчээр сонгогджээ. Гоо сайхны чамгүй олон удаагийн мэс заслын ачаар ямар ч мисс, моделиос дутахааргүй үзэсгэлэнтэй харагддаг О.Оюунцэцэгийн бизнес сэтгэлгээ, сэтгүүлчийн орон зай энэ бүхэнд чухал нөлөө үзүүлсэн нь тодорхой. “Монгол барби” гэгддэг дур булаам шүүгч маань Австралийн шилдэг моделиудыг “Oogii” брэндийнхээ сурталчилгаанд хүртэл уриад амжжээ
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ