Парламентад 65 суудалтай эрх баригч намын дотоод тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олон нийтэд ил болж, зөрчилдөөн нь хурдацсаар байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад ердөө зургаан сар ч болоогүй байхад Засгийн газраа унагах тухай асуудлыг дотооддоо сөхөж байсан ч олон нийтээс ихээхэн нууцлаж байв. Улмаар уг мэдээллийг МАН-ын зүгээс тухай бүрд нь үгүйсгэсээр ирсэн билээ.
Сүүлийн үед нам доторхи үл ойлголцлын асуудлаас үүдэн, УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Одоогоор Засгийн газрыг огцруулах үндэслэлд МАН-аас нэр бүхий долоон гишүүн гарын үсэг зураад байгаа аж.
Холбогдох хуулийнхаа дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг. Асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл засаг унана гэсэн үг юм.
Харин МАН-ын даргын тухайд, парламент дахь эрх баригч намын 65 гишүүний 30 орчим нь У.Хүрэлсүхийг шууд дэмжихээ илэрхийлжээ. Үлдсэн хэсэг нь ирэх сард болох МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, “гал намжаах” асуудлыг дэмжихээр тохирцгоосон гэх мэдээлэл байгаа юм.
УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд намд шинэчлэл хийхийг дэмжиж байгаа ч ерөнхий байдлаараа ирэх сард болох Бага хурлын шийдвэрийг харж байж байр сууриа тодорхой байдлаар илэрхийлэх сонирхолтой буй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа