Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын охин болох жүжигчин Х.Баярмааг өдгөө танихгүй хүн ховор биз. Ээжийгээ өвчсөн мэт дуурайсан царайлаг, нуруулаг бүсгүй маань нэгэнтээ “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон азтай нэгэн. Цөөнгүй хэдэн кинонд тоглож, хошин урлагийн томоохон продакшинуудад харьяалагдаж явсан Х.Баярмаа өнгөрсөн жилээс эхлэн Америкт суралцах болсон билээ. Зуныхаа амралтаар эх орондоо ирж, байгалийн сайхан амарч тухалсан мисс, жүжигчин бүсгүй маань сахилгагүйтэхийг хүссэн бололтой. Урлагийн томчууд оролцсон баяр, ёслолын арга хэмжээнд энгэр цээж нь нэвт “гэрэлтсэн” эротик загварын даашинзаар гоёж очдог тэрбээр энэ удаа ч мөн стиль имижээ алдсангүй. Тэр ч байтугай, эрчүүдийн харааг эрхгүй булаадаг энгэр цээжээ хальт харуулахын ялдамд тамхи татаж буй “танхай” зургаа ч олонд дэлгээд амжив. Тэрээр зав зай гарвал л эх ондоо ах болох хөтлөгч Учралтай уулзаж цагийг өнгөрөөдөг. Энэ удаа ч бас хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна