Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нарын групп фэйсбүүкт байдаг. Энэ группийн гишүүн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, зохион байгуулалтанд орон 9-р сарын 1-нээс өмнө зохих үйл ажиллагааг явуулцгаая хэмээн ярилцаж байна. Одоогоор дунд сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын цалин шатлалын ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагддаг бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг. Харин үүнийг тэд гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардацгаая хэмээн ярьж байгаа юм. “Компанийн үйлчлэгч 900 мянган төгрөгний цалин авдаг, айлын нэг хүүхдийг асрагч нэг сая төгрөг гаргаж цалин авдаг шүү дээ” хэмээжээ. Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагын үндэслэл нь тэдний ачаалал их. Дунд сургуулийн нэг ангид 30-35 хүүхэд байсан бол одоо 50-60, цэцэрлэгийн нэг ангид 25-35 хүүхэд байсан бол одоо 60-70 байгаа юм. Нэг багшид ногдох хүүхдийн тоо их болсноос сурлагын чанарт ч сөргөөр нөлөөлж эхэлсэн нь элсэлтийн болон бусад шалгалтын дүнгээс илт харагдана. Финлянд улсад гэхэд цэцэрлэгийн нэг ангид 24 хүүхэд байх бөгөөд 8 хүүхэд тутамд нэг багш ногддог ажээ. Үүний шалтгаан нь хүүхэд бүрт багш хүрч ажиллан, тэдний онцлогт тохирсон заах аргыг эзэмших ёстой гэж үздэгт байна.
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно