Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар болсон байна. Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно