2009 онд манай улсад Францын тансаг эдлэлийн “Louis Vuitton” брэндийн дэлгүүр үүд хаалгаа нээж, Монголын толгой баячууд л түүгээр үйлчлүүлж, чадал чансаагаа харуулдаг газар болоод байсан. Тэгвэл хоёр жилийн өмнөөс манай улсын эдийн засаг хүндэрсэн тул иргэдийн тансаг хэрэглээ ч хумигдаж эхлэсэн. Чухам энэ шалтгаанаас болсон эсэх нь тодорхойгүй ч дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг гэх зэрэглэлд багтдаг “Louis Vuitton” брэндийн Улаанбаатар дахь дэлгүүр долдугаар сарын 31-нээс эхлэн үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоосон байна. Савхин эдлэлээс эхлээд бэлэн хувцас, гутал, цаг, үнэт гоёл, нарны шил зэрэг тансаг ангилалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг “Louis Vuitton” брэнд нь Францын хамгийн баян хүн болох Бернард Арногийн үүсгэн байгуулсан LVMH группт харьяалагддаг бөгөөд дэлхий даяар 453 дэлгүүртэй гэгддэг. Харин манай урд хөршид нээсэн салбар дэлгүүрүүдийнх нь тоо өнгөрсөн жил 20 хувиар буурсан нь тус улсын тансаг бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотой гэнэ. Ийнхүү улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн дэлхийн тансаг брэндийн дэлгүүрүүд үүд хаалгаа барих нь цөөнгүй байдаг билээ.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ