Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн сарын 24-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Тэрбээр энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан билээ. Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй.
Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдсэнээр авиралтаа цааш үргэлжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай” гэсэн юм. Тэрбээр энэхүү авиралтыг хийхдээ Пакистан улсын Саммит Каракорум компаниар үйлчлүүлсэн бөгөөд авиралтын үед тус компаний өндрийн хөтөчдийн хариуцлагагүй үйлдлээс болж авиралт нь цуцлагдсан билээ. Тус компанид Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохих шаардлага хүргүүлсний үр дүнд Саммит Каракорум компани уулчин Г.Өсөхбаярыг 2018 онд 10,000 ам.доллараар К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо. Дашрамд дуулгахад, эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жилд нэг ч хүн очоогүй байгаа аж.
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно