“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар "Сарнай хүүхдийн төв"-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, басхүү гайхшралыг төрүүлэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл өгсөн байлаа. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд нь цахим ертөнцийнхнийг талцуулж басхүү гомдол гайхшралыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо. Шалгаж тогтоох газар байдаг бол одоо ажлаа хий. Энэ арай хэтэрлээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын ярианууд. Энэ хоёр хүний хэнийх нь ч зөв байсан хоёулаа ард түмний сэтгэлийн хандиваас хулгай хийж өөрсдөдөө наасан байна. овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав. Аль аль талдаа л идэж уусан юм байгаа учраас л ичгүүргүйгээр нэг нэгнийгээ дэлгэж, хэмлэж байгаа биз. Мөнгө олох амархан биш. Гэтэл энэ мэтийн улсууд худал луйвар хийж мөнгийг их л амархан олоод байх юм даа. Балчир хүүхэд хэн нэгний мөнгө олох хэрэглүүр биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ