Ерөө голын усанд орсноос болж химийн хордлогод орсон гэх хүүгийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад удаагүй байхад Хараа голын усанд орсон хүүхдүүдийн бие дээр юм туурсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгтэй холбогдож, дээрх асуудлыг тодруулахад “10 гаруй хоногийн өмнө Хараа голын усанд ороод ийм болчихлоо гээд таван хүүхэд ирсэн. Хүүхдүүдийн бие дээгүүр маш их загатнадаг, том улаан гүвдрүү туурчихсан, өндөр халуунтай манай эмнэлэгт ирсэн. Харшлын шинж тэмдэгтэй байсан учраас гадуур эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Яагаад хүүхдүүдийн бие дээгүүр ийм юм туурсныг бид мэдэхгүй, Хараа голын усанд орсноос болж ийм тууралт гарсан гэж шууд хэлж чадахгүй” гэсэн хариулт өгсөн юм. Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албаныхан Хараа, Ерөө голын уснаас дээж авч, шинжлээд “Бохирдолтой” гэж дүгнэсэн байна. Бид энэ талаар Байгаль орчин, аялал жуучлалын яам, МХЕГ-аас тодруулахад “Д.Оюунхорол сайдын тушаалаар ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МХЕГ-ын байцаагч нар Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, орон нутгийн удирдлагуудтай хамтран голын усанд шинжилгээ, шалгалт хийхээр явсан. Дүгнэлт гарахаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө” гэв.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ