Мисс эхнэр, хөөрхөн охиноо мартаж орхиод бэлтэй айлын ганц охиныг гэргийгээ болгосон загвар өмсөгч А.Чингүүнд хоёр дахь амьдрал нь тун их таалагдаж байгаа бололтой. Томоохон зочид буудлыг удирдаж, өөрийн гэсэн фитнесс клубтэй болсон мань эр загварын тайзнаас шуудхан л бизнесийн ертөнцөд хөл тавьсан азтай нэгэн. Чамгүй хүүхэмсэг, басхүү шоучин нөхөр хэмээн өмнөх эхнэр болох мисс Ч.Содтуяа түүнийг тодорхойлж байсан ч, тэрбээр хоёр дахь амьдралаа зохиогоод нэлээд томоожсон. Баян айлд хүргэн орж, хүссэн бүхэндээ төвөггүйхэн хүрч чадсандаа ч тэр үү. Эхнэрээ үргэлж халамжилж, хайр дурлалаа цаг ямагт илэрхийлэх болсон А.Чингүүн саяхан шинэ шивээс хийлгэжээ. МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажиллах болсон эхнэр Н.Ундралынхаа хөргийг зүүн гарынхаа булчинд шивүүлсэн мань эр хоёр хүүхдийнхээ төрсөн цаг, нэрийг хүртэл шивүүлээд амжсан. Харин хэдхэн хоногийн өмнө зүрхэн тушаа газартаа “Итгэл” хэмээх үгийг гал улаан сарнай цэцгийн хамт шивүүлсэн А.Чингүүн эхнэртээ маш их хайртайгаа батлаж, өөрт нь үргэлж итгэж явахыг хүссэн байна. Гэвч цахим хуудсандаа оруулсан шинэ шивээснийхээ зургийг эхнэрийнхээ хүсэлтээр устгаж, халуухан дурсгалаа нууцлаад авсан аж.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна