Найруулагч, жүжигчин Б.Тамиртай оюутан ахуй насандаа учирч, хөөрхөн охин төрүүлж өгсөн ч хамтын амьдрал нь хагацлаар төгссөн жүжигчин Г.Золзаяа өдгөө толгой гэдгэр алхаж яваа гэдэг. Дээд сургуулиа дөнгөж төгсөөд байсан жүжигчин Н.Мөнхсоёлтой нөхрөө булаацалдан хэвлэлээр нэг хэрүүл уруул хийж явсан тэрбээр нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, зодоон цохионы хэрэгт холбогдоод авсан. Харин охиноо өөр дээрээ авч, уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орсон жүжигчин бүсгүй Америкт олон жил сурч, хөдөлмөрлөсөн Н.Учрал гэх залуутай үерхэж дотносоод үсчин, гоо сайхны салон хүртэл байгуулж байлаа. Хайртай залуу нь түүнийг аз жаргалтай амьдралд умбуулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, Америкаас чанартай сайн бараа бүтээгдэхүүнийг захиж авчруулдаг гээд л хэн хүний атаархлыг төрүүлэхээр ярилцлага өгч байсан саяхан. Гэвч жүжигчин бүсгүйн зохиосон хоёр дахь амьдрал нь дахиад л бүтэлгүйтлээр төгсөж, эцэг эхийнхээ хаяаг бараадахаар шийдсэн Золоо нэг хэсэг “Эмоци” продакшинд харьяалагдаж явсан билээ. Олны танил бүсгүйчүүдээр рекламдуулан байж гаргаж ирсэн “Zolo’s” салоных нь үйл ажиллагаа ч зогсонги байдалд орж, өндөр цалин амлаж авчирсан мастер үсчид нь төд удалгүй өөр газрыг зорьжээ. Гэсэн хэдий ч, өөрийн салоноо чадлынхаа хэрээр өөд нь татаж олны яриаг үгүйсгэн, бардам нь аргагүй ажлаа үргэлжлүүлж яваагаа дуулгасан жүжигчин бүсгүй сүүлийн үед сураг алдрах дөхөөд байгаа. Тайзан дээр харагдахаа больж, цахим хуудсаа хүртэл хаагаад одсон жүжигчин Г.Золзаяаг шинэхэн амрагтай болоод гадаадад аялаж яваа гэх юм билээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна