МАН-ЫНХАН ХОРООНЫ ДАРГА НАРАА ”МӨРДӨЖ” ЭХЭЛЛЭЭ


Улс төрийн томоохон хүчний нэг болох МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш "бужигнаантай" байна. Тус намын бага хурлын гишүүд хэвлэл мэдээллийн болон сошиал ертөнцөөр өөр өөрсдийн байр суурийг үе үе илэрхийлэх болсон. Харин саяхан МАН-ын удирдлагууд уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдсан бэ гэдэг асуудал дээр төвлөрөн ярилцаж, их сонин шийдэлд хүрсэн байна. МАН-ынхан намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед дэмжээгүй. Тиймээс ямар нөхөд нь ийнхүү намынхаа эсрэг ажилласан бэ гэдгийг олж тогтоох даалгаврыг МАН-ын удирдлагууд Хяналтын зөвлөлийн дарга Х.Болдмандалдаа өгсөн байна. 21 аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга нарыг одоо хяналтын хорооны гишүүд нь мөрдөж байгаа гэх.