Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлыг барьж гүйцэтгээд өдгөө дуусах шатандаа явж байгааг албан эх сурвалж мэдээллэж байсан. Харин Олон улсын нисэх буудал, Улаанбаатарыг холбосон хурдны замыг барьж гүйцэтгэж байгааг ч бид бүхэн мэднэ. Энэхүү ажлын гүйцэтгэгч компаниар Хятадын компани ажиллаж байгаа аж.
Тус компанийн ажилчид нь зүй бус авирладаг тухай нутгийн иргэд хэлсэн байна. Тухайлбал, Хятад компанийн ажилчид Улаанбаатараас Монгол охидыг зөөн биеийг нь үнэлүүлдэг тухай эх сурвалж хэллээ. Тэдний хувьд Улаанбаатараас “Старекс” автомашинаар Монгол охидыг зөөвөрлөн ажлынхаа байранд авчирч 60 мянган төгрөгөөр биеийг нь үнэлүүлдэг аж. Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцох нэрийн дор хоёр улсын гэрээгээр орж ирсэн Хятад компаний ажилчид ийнхүү нутаг дэвсгэр дээр нь зүй бус авирлаж Монгол охидын маань биеийг үнэлүүлж байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ. Хятадууд бидэнд тус болох гэж ирсэн хэрэг үү, ус болох гэж ирсэн хэрэг үү. Энэ бусармаг байдлыг аль аль талдаа анхаарах цаг нь болжээ.
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно